1. Үйлчилгээ

    Манай мэргэжлийн баг хамт олон таны үл хөдлөх хөрөнгийг богино хугацаанд, зөвхөн таны тавьсан нөхцөл шаардлагын дагуу худалдаж борлуулах болон түрээслэхэд зуучилж үйлчилнэ.

    Бид үйлчлүүлэгчдэдээ аль болох явдал чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилгээг хүргэхийг зорьдог. Тиймдээ ч танд МАРКО агентлагаар үйлчлүүлэхийн тулд ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай байгууллагад байршуулах, давхар зардал гарган зар сурталчилгааны хэрэгслүүдээр цацах зэрэг нэмэлт ажиллагаа шаардагдахгүй.

    Үйлчилгээний төрөл

    • Орон сууц худалдаа/түрээс
    • Оффис, ажлын байр худалдаа/түрээс
    • Зуслан, хаус худалдаа/түрээс
    • Газар, объект худалдаа

    Үйлчилгээний хөлс

    Манай байгууллага танаас ямар нэгэн урдчилгаа төлбөр авахгүй бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж борлуулах болон түрээслэх хүртэлх гаргасан бүх зар сурталчилгааны зардлыг МАРКО агентлаг дангаар хариуцна. Мөн та үл хөдлөх хөрөнгөө хувиараа зарж борлуулсан тохиолдолд бид танаас ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй.

    Орон сууц, хаус худалдаа – худалдсан үнийн дүнгийн 1,5% /20 сая-с бага дүнтэй тохиолдолд 500,000 төгрөг/

    Орон сууц, хаус түрээс – 6 сар хүртэл хагас сарын төлбөр

            6 сараас дээш 1 сарын төлбөр

    Бусад дэлгэрэнгүй мэдээллийг 7744-2211 дугаараас авна уу.

    Манай үйлчилгээг авахын тулд:

    Ингэснээр таны үл хөдлөх хөрөнгийг худалдаж борлуулах болон түрээслэх хүртэлх бүх үйл ажиллагааг манай байгууллага хариуцан ажиллах болно.

    Идэвхжүүлэлтийн сувгууд

    Бид үл хөдлөх хөрөнгийг хамгийн үр дүнтэй бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгөнд тохирсон идэвхжүүлэлтийн сувгийг ашиглан олон нийтэд хүргэдэг. Үүнд:

    • Зарын сонингууд

    Сонингийн эхний нүүрэнд онцлох зар хэлбэрээр байршуулах, үгэн зарыг тогтмол гаргах.

    • Захиалагчид болон харилцагч байгууллагуудад танилцуулах

    Байр худалдан авах хүсэлтэй иргэдийн мэдээллийн сангаас тухайн үл хөдлөх хөрөнгийг сонирхогчтой холбогдон танилцуулна. Мөн түрээсийн байрны хувьд манай байгууллагатай хамтарч ажилладаг олон улсын болон бизнесийн байгууллагуудад таны үл хөдлөх хөрөнгийг танилцуулна.

    • МАРКО агентлагийн сайт дээр байршуулах.

    Манай сайт нь хором бүрт мэдээллүүдээ шинэчлэн оруулж тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд таны үл хөдлөх хөрөнгийн өндөр чанартай фото зураг, видео бичлэгийг дэлгэрэнгүй мэдээллийн хамт сайтдаа байршуулна.

    • Олон нийтийн сүлжээний сайтууд

    Facebook, Youtube зэрэг сайтуудад таны үл хөдлөх хөрөнгийг байршуулах.

    • Интернет зарын сайтууд

    Хандалт ихтэй сайтуудад төлбөртэй баннер байршуулах, үгэн зарыг тогтмол байршуулах.

    • Бусад

    Таны үл хөдлөх хөрөнгийн онцлогт тохирсон бусад идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүд.